БНАСАУ-д авсан хориг арга хэмжээгээ сулруулахыг Трампт уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /TASS/. БНАСАУ-д авсан хориг арга хэмжээгээ цаг үеийг нь олж, сулруулахыг БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан уриалжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мягмар гарагт мэдээлсэн байна.
“БНАСАУ-д уян хатан хандаж, авсан хориг арга хэмжээгээ цаг үеийг нь олж, сулруулан тус улсад ойртохыг Си Жиньпин Японы Осака хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-д уриалсан” гэж Ван И хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг AFP агентлаг уламжилжээ.
“Бүх талын санааг зовоож байгаа асуудлуудыг шийдэх гарцыг яриа хэлэлцээ хийх замаар олох хэрэгтэй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд цохон хэлсэн байна.