"Хүрд" XK-ийн хувьцааны ханш их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржд өнөөдөр I, II, III ангиллын
30 ХК-ийн 339.783.627 төгрөгийн
үнийн дүн бүхий 541 мянган ширхэг
хувьцаа арилжив.
Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш
буурсан бол нэг компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АСБИ" болон "Хүрд"
XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл
өргөө" болон "Ард Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 2.15 хувиар буурч,
20337.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.572.530.113.477 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.