Осакад “Их 20”-ийн уулзалтыг эсэргүүцсэн жагсаал болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-28 14:52:38

ОСАКА. /RIA Novosti/. Японы Осака хотноо өнөөдөр эхэлсэн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаал тус хотод болж байна.


Эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдын мэдээлснээр, 250 орчим хүн дургүйцлээ илэрхийлэхээр цуглажээ. Тэдэнтэй мөн Хонконгт хүний эрхийн төлөө тэмцэгч хэсэг бүлэг хүмүүс нэгдсэн байна.


Дэлхийн тэргүүлэх 20 гүрний төр, засгийн тэргүүн нарын уулзалт болж байгаа Осака хотын INTEX үзэсгэлэнгийн танхимын эсрэг талд оршдог Тэмпозан цэцэрлэгт хүрээлэнд цугласан хүмүүс бөмбөр нүдэн, “Абэ огцор!”, “Трамп гэртээ харь!”, “Бид дайныг эсэргүүцэж байна!” гэх зэрэг уриа лоозонгуудыг хашхирцгааж байгаа аж.


 


Связанные новости