“Хааны эрэлд 2019” сургууль өнөөдөр дуусна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-28 12:40:15

УЛААНБААТАР. /DVIDS/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршдог Таван Толгой Зэвсэгт хүчний нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд 2019” олон улсын энхийг сахиулах сургууль зургадугаар сарын 14-28-нд үргэлжилж байна.


“Хааны эрэлд” сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь удаагаа болж байна.


Энэ удаагийн сургуульд АНУ-ын 220, Монголын 900 албан хаагчаас гадна 30 гаруй орны 750 албан хаагч оролцож байна. “Хааны эрэлд 2019” сургуульд Бенин, Замби, Молдав, Руанда, Того, Израил, Йордан улсын энхийг сахиулагчид анх удаа оролцож байгаа юм. 

Связанные новости