F-35 сөнөөгч онгоцыг Туркт нийлүүлэхийг хориглосон хуулийн төслийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /АиФ/. АНУ-ын Сенатын
баталсан 2020 оны батлан хамгаалахын төсвийн төсөлд тав дахь үеийн F-35 сөнөөгч онгоц болон зохих технологиудыг Туркт
нийлүүлэхийг хориглосон санал багтжээ.
Саналыг сенатын 86 гишүүн дэмжсэн бол 8 сенатч эсэргүүцжээ. АНУ-ын Батлан
хамгаалахын сайд болон Төрийн Департаментын тэргүүн нар Оросын зенитийн пуужингийн
С-400 системийг Турк авахгүй гэх нотолгоог Конгресст танилцуулбал энэ хоригийг
хасаж болох аж.
Одоо Сенат болон Төлөөлөгчдийн танхим баримт бичгийн хамтарсан хувилбарыг
боловсруулах ёстой бөгөөд үүнд ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой аж.
Сануулан дурдахад, Оросын С-400
системийг Туркт нийлүүлэх асуудлаарх хэлэлцээрийг АНУ эсэргүүцэж байгаа юм.
АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, С-400 систем нь Умард Атлантын гэрээний
байгууллага буюу НАТО-гийн журамд нийцэхгүй байгаа юм. Оросын зенитийн
пуужингийн системийг худалдан авах асуудлыг Туркийн эрх баригчид эргэн бодохгүй
бол АНУ хориг арга хэмжээ авна хэмээн Төрийн Департамент мэдэгдсэн байна.