“Их-20” бүлгийн удирдагчид худалдаа, экологийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 16:45:41

ТОКИО. /TASS/. Дэлхийн эдийн засаг, худалдаа, экологитой холбоотой асуудал, нөхцөл байдал энэ сарын 28-29-нд Осака хотод болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно хэмээн Японы Гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтын үеэр хэлэлцэхээр төлөвлөж буй сэдвүүдийн дунд дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлт, экологи зэрэг асуудал багтаж байна. Тухайлбал, “Их-20”бүлгийн улсуудын удирдагчид уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах, чөлөөт шударга худалдааны ач холбогдлыг батлан илэрхийлэх бодолтой байгаа аж.  

Связанные новости