Загвар зохион бүтээгч Глория Вандербилт нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /CNN/.
АНУ-ын загвар зохион бүтээгч, жүжигчин Глория
Вандербилт 95 насандаа таалал
төгссөн тухай түүний хүү Андерсон
Куперын мэдэгдсэнийг “CNN” телевиз мэдээлжээ.
Элэгний хатуурал өвчний улмаас эцэг нь нас барсны дараа Глория
Вандербилт хойд эгчээсээ 5 сая ам.доллар өвлөн авч байжээ. Түүнийг асран
халамжлах тухай асуудлыг шүүхээр шийдвэрлэх явц удаан үргэлжилсэн байна.
1950-1960-аад онуудад тэрбээр Холливүүдийн цуврал кинонуудад дүр бүтээж, 17 наснаасаа загварын бизнес эрхэлж, 1970-аад оноос хувцасны загвар зохион бүтээгчээр ажиллан жинсэн хувцасны загвараа гаргаж эхэлсэн байна. Хожим нь түүний компани эмэгтэй гутал, хувцас, сүрчиг, согтууруулах ундаа гаргадаг болжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “The New York Times” сонин, “Vanity Fair и Elle” сэтгүүлд нийтлэл бичиж байсан төдийгүй урлагийн тухай хоёр ном бичжээ.