Хууль бус цагаачид жолооны үнэмлэх авах эрхтэй болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-18 11:39:16

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Нью-Йорк муж улсын нутаг дэвсгэрт байгаа хууль бус цагаачид цаашид жолооны үнэмлэх авах боломжтой болж магадгүй байна. Үүнтэй холбоотой зохих хуулийн төслийг тус муж улсын төлөөлөгчдийн танхим баталсан бол одоо Сенатын танхим авч хэлэлцэх үлджээ.


Энэхүү хуулийн төсөл эцэслэн батлагдвал Нью-Йорк муж улс нь хууль бус цагаачдад жолооны үнэмлэх авах боломжийг олгож буй АНУ-ын 14 дэх муж улс болох аж.


Хуулийн төслийг дэмжиж байгаа хэдий ч холбооны цагаачлалын албаны хүмүүс хууль бус цагаачдын авсан баримт бичгийн мэдээллийг улс орноосоо албадан гаргах зорилгоор ашиглаж магадгүй гэдэгт санаа зовниж буйгаа Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомо илэрхийлсэн байна.


Энэхүү хуулийн төслийг Нью-Йорк муж улсын хамгийн том “Business Council” байгууллагын гишүүд, хууль сахиулах байгууллагууд дэмжсэн бол Бүгд найрамдах намын зарим гишүүн ийм арга хэмжээ авах нь хууль бус цагаачдыг хөхиүлэн дэмжсэн алхам болно гэдгийг анхааруулжээ. 

Связанные новости