Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-18 10:23:48

ЛОНДОН. /TASS/. Ойрын хугацаанд Их Британийн автозамуудад зарааны зурагтай замын анхааруулах шинэ тэмдэг тавигдах аж. Замын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн энэхүү нэмэлт тэмдгийг шинээр нэвтрүүлэх тухайгаа Их Британийн Зам тээврийн яам мэдэгдсэн байна.


Улаан гурвалжин доторх хар зарааг дүрсэлсэн энэхүү тэмдэг нь жолооны ард суугаа хүмүүсийг мал амьтан дайрч мөргөхөөс болгоомжлох, зам хөндлөн гүйж буй жижиг хөхтөн амьтдыг аюулаас аврахад туслахыг сануулж байгаа гэнэ.


“Манай улс дэлхийн хамгийн аюулгүй замтай газруудын нэг хэдий ч бид илүү аюулгүй болгох арга замыг эрж байдаг. Шинэ тэмдэг нь зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтэн амиа алдаж буй хүмүүсийн тоог бууруулахад чиглэхийн сацуу жижиг хөхтөн амьтдаа хайрлан хамгаалахад зориулагдсан юм” хэмээн Тээврийн сайд Крис Грэйлинг ярьсан байна.  

Албан ёсны статистик мэдээллээр, өнгөрсөн онд Их Британид мал амьтан дайрч мөргөсний улмаас 629 хүн бэртэл авсны 4 нь амиа алдсан байна. 2005-2017 оны хугацаанд ийм тохиолдлоор амиа алдсан хүний тоо 100-д хүрч байсан бол бэртэж гэмтсэн хүний тоо 14 мянга давжээ. 

Связанные новости