“Amazon” компани хоол хүргэлтийн үйлчилгээгээ зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Үйлчлүүлэгчийн
зоогийн газраас захиалсан хоолыг гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээгээ дэлхийн
хамгийн том онлайн худалдаа эрхлэгч “Amazon” компани зогсоож байна.
“Amazon
Restaurants” хэмээх уг
үйлчилгээг анх 2015 онд АНУ-д, 2016 онд Их Британид нэвтрүүлж байжээ. Өнгөрсөн
5 дугаар сард энэ үйлчилгээг Америкийн томоохон 20 хотын оршин суугчдад үзүүлж
байсан аж.
“Amazon” компанийн албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, “Amazon
Restaurants” үйлчилгээг энэ
сарын 24-нээс зогсоох аж. “Amazon”
компани энэ үйлчилгээгээ Их Британид өнгөрсөн онд зогсоож байжээ.
“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, “Amazon
Restaurants” үйлчилгээ нь зах
зээлийн ширүүн өрсөлдөөнийг давж чадаагүй хэдий ч тус компани энэ зах зээлд
байр сууриа хадгалан авч үлдэхээс бүрмөсөн татгалзах бодолгүй байгаа аж.