Си Жиньпин Киргиз, Тажикистанд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин зургадугаар сарын
12-16-нд Киргиз, Тажикстанд төрийн айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад
хэргийн яамнаас өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, Си Жиньпин Киргиз улсад зургадугаар сарын 12-14-нд төрийн айлчлал хийж, тус улсын нийслэл Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /SCO/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 19 дүгээр уулзалтад оролцох ажээ. Мөн тэрбээр Тажикистан улсад зургадугаар сарын 14-16-нд айлчилж, нийслэл Душанбе хотноо зохион байгуулах Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хуралд /CICA/ оролцоно.
Си Жиньпин
Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали
Рахмон нарын урилгаар тус улсуудад айлчлах ажээ.