Хонконгт сая гаруй хүн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 10:28:58

БЭЭЖИН. /South China Morning Post/. Хэрэгтэн, сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Хятадын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт болж, сая гаруй хүн оролцжээ.


South China Morning Post” сонины мэдээлснээр, жагсаал цуглаанд сая гаруй хүн оролцсон байна. Харин цагдаа нарын мэдэгдсэнээр, уг эсэргүүцлийн ажиллагаанд 240 мянга орчим хүн оролцжээ. Жагсаал цуглааны үеэр цагдаа нар 7 хүнийг баривчилж, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд жагсагчид болон цагдаа нарын хооронд том хэмжээний мөргөлдөөн үүсээгүй байна.


"Нэг улс - хоёр систем" гэдэг нэр томъёоны дагуу БНХАУ-аас өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй байна. Ийм гэрээ байгуулахыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа юм. Ийм гэрээ байгуулснаар Хонконгийн дотоод хэрэгт тавих Бээжингийн хяналт нэмэгдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Үүнээс гадна, эрүүгийн болон авлигын гэмт хэрэгтнүүд төдийгүй хүний эрхийг хамгаалагчид өртөж магадгүй гэж болгоомжилж байна. 

Связанные новости