“Монгол савхи”-ийн хувьцааны ханш өндөр байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 36.5 сая
төгрөгийн үнийн дүн бүхий 155.8 мянган ширхэг хувьцаа арилжив.
Өнөөдрийн арилжаагаар 11 ХК-ийн
хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" болон
"Монгол савхи" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" болон "Мик
холдинг ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.65 хувиар
буурч, 19566.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,342,470,955,341 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.