Нормандад холбоотны цэргүүд буусны ойн арга хэмжээ боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Лхагва гарагт Их Британийн Портсмут хотод зохион байгуулсан Нормандад холбоотны цэргүүд буусны 75 жилийн ойн арга хэмжээнд дэлхийн 16 орны удирдагчид оролцсон байна.
Их Британийн хатан хаан Нормандад амиа алдсан цэргийн албан хаагчдын
баатарлаг үйлс, эр зориг болон тэдний гаргасан золиост хүндэтгэл үзүүлсэн
байна. Их Британид төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг
хэлэх үеэрээ, хамгийн агуу тулаануудын нэг байсан хэмээжээ. Их Британид хийсэн
түүний гурван өдрийн айлчлал лхагва гарагт өндөрлөжээ.
Энэхүү арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Канадын Ерөнхий
сайд Жастин Трюдо, Германы Канцлер Ангела Меркель болон Австрали, Бельги, Чех,
Дани, Грек, Люксембург, Нидерланд, Норвег, Шинэ Зеланд, Польш, Словакийн төр,
засгийн тэргүүн нар оролцжээ. Мөн баруун Европыг чөлөөлөхөөр Нормандад буусан
ахмад дайчид оролцсон байна.