Жеймс Бондын тухай кино зураг авалтын үеэр хүн бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-05 11:08:42

МОСКВА. /РИА Новости/. Жеймс Бондын тухай өгүүлэх шинэ кино зураг авалтад зориулсан хяналттай дэлбэрэлтийн үеэр нэг хүн шархаджээ. Түүнчлэн зураг авалтад зориулан хийсэн засал чимэглэл эвдэрч сүйдсэн байна.


“Жеймс Бондын 25 дахь цуврал киноны зураг авалтын үеэр засал чимэглэлүүд сүйдэж, зураг авалтын багийн гишүүдийн нэг хөнгөн бэртэл авсан” хэмээн зураг авалтын баг “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Жеймс Бондын 25 дахь цуврал кинонд Дэниел Крэйгээс гадна Америкийн жүжигчин Рами Малек, Францын жүжигчин Леа Сейду, Их Британийн жүжигчин Рэйф Файнс, Бен Уишоу нар тоглох юм. Өмнө нь энэ киноны Ж.Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байсан юм.

Связанные новости