Их Британийг ЕХ-ноос гарсны дараа худалдааны хэлэлцээр байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. АНУ, Их Британийн харилцаа холбоо агуу болохыг
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт онцолсон байна.
Д.Трамп, Их
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нарын уулзалтын дараа зохион байгуулсан
хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, Их Британийг ЕХ-ноос
гарсны дараа худалдааны хэлэлцээр байгуулна хэмээн амлажээ.
Т.Мэйн хувьд хоёр
орны төлөөлөгчид тохиролцоонд хүрэхийн тулд худалдааны олон хэлэлцээ өрнүүлэх
шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын
Ерөнхийлөгч Лейорист намын дарга Жереми Корбинтой хийх уулзалтаа цуцалсан гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Ж.Корбин Вестминстер хотын жагсагчдад хандан үг хэлсэн ажээ.
"Т.Мэй “Brexit”-ийн хэлэлцээг маш сайн явуулсан бөгөөд тэрбээр надаас сайн хэлэлцээ өрнүүлэгч байж магадгүй" гэж Д.Трамп хэлсэн байна. Энэхүү уулзалт Т.Мэй Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоос хэдхэн хоногийн өмнө болсон юм.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч “Brexit” намын дарга Найжел Фаражтай АНУ-ын Элчин
сайдын яамны байранд мягмар гарагт уулзжээ. Уг уулзалтыг амжилттай болсон талаар Н.Фараж твиттер хуудсандаа нийтлээд, Д.Трамп Их Британи ЕХ-ноос гарахыг дэмжиж байгаа хэмээн
бичжээ.
Үүний зэрэгцээ
Д.Трампын айлчлалыг эсэргүүцэгчид Лондон хотын төвд болон Глазго, Эдинбург,
Шеффилд хотод цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.