Мексикээс Америкийн компаниудыг гаргахаа хатуу сануулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/АиФ/. Хэрэв Мексикийн эрх баригчид АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг зогсоохгүй
бол Америкийн компаниуд Мексикийг орхих болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп мэдэгджээ.
“Хананы талаар ярилцахаар Мексик улс
томоохон төлөөлөгчөө илгээж байна. Энэ асуудлыг тэд ярилцсаар 25 жил хэдийнээ өнгөрчихсөн байгаад гол асуудал оршиж байна. Тэд харамсаж байвал хямралыг ганцхан өдрийн дотор шийдвэрлэж болох
юм. Эсрэг тохиолдолд манай компаниуд АНУ руу буцах болно” хэмээн тэрбээр “Твиттер”
хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хууль бус цагаачлалын асуудал цэгцрэхгүй бол энэ сарын 10-наас эхлэн
Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулна хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн өмнө нь мэдэгдсэн юм. Энэ асуудлаарх яриа хэлэлцээ 6 дугаар
сарын 5-наас эхэлнэ хэмээн Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард хожим нь мэдэгдсэн
байна.