В.Путиний нэр хүнд өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Rambler News Service/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэр хүнд сүүлийн 5
сарын хугацаанд өссөн тухай Бүх Оросын
олон нийтийн санал бодлыг судлах төвийн тэргүүн Валерий
Федоров мэдэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч В.Путиний үйл ажиллагааг Оросуудын 62
хувь нь сайшааж байсан бол 5 дугаар сард энэ үзүүлэлт 66 хувь болтлоо өссөн
байна. Түүнчлэн ОХУ-ын төрийн тэргүүний үйл ажиллагааг сайшаахгүй байгаа хүмүүсийн тоо
4 хувиар буурчээ.
Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төв өнгөрсөн долоо хоногт улс
төрчдөд итгэх итгэлийн үнэлсэн жагсаалтыг гаргасан юм. Энэ жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч
Владимир Путин 31.7 хувийн саналаар тэргүүлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалахын
сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар жагсаалтын эхний
гуравт бичигджээ.