Унгарт жуулчдын усан онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-30 09:15:05

БУДАПЕШТ. /Yonhap/. Унгарын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ пүрэв гарагт мэдээлжээ.


Орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 21 цагийн орчимд өөр завьтай мөргөлдсөний улмаас осолдсон усан онгоцон дээр БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн байжээ.


ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, сураггүй болсон 19 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орж байгаатай холбоотойгоор эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж.


“Унгар дахь БНСУ-ын Элчин сайдын яам аврах багийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч, Унгарын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж ГХЯ-наас мэдээлжээ. 

Связанные новости