АНУ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор олон компани хохирол амссан хэмээн мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-29 16:12:10

МОСКВА. /Аиф/. АНУ-ын Худалдааны яам “Huawei”-г хар жагсаалтад оруулсантай холбоотойгоор Америкийн 1.2 мянга гаруй компани хохирсон хэмээн  Huawei” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжилжээ.


“Манай компанийг хар жагсаалтад оруулснаар 170 оронд “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг ашигладаг үйлчлүүлэгчдэд хохирол учраад байна. Түүнчлэн “Huawei” компанитай хамтран ажилладаг Америкийн 1.2 мянга гаруй компани хохирол амссан” хэмээн тус компанийн хууль эрх зүйн асуудал эрхэлсэн үндсэн мэргэжилтэн Сун Люпин мэдэгджээ.


Өмнө нь “Huawei” компани АНУ-ын шийдвэртэй холбогдуулан шүүхэд хандсан байна.  Энэ шийдвэр нь АНУ-ын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж компани үзэж байгаа аж.


АНУ-ын Худалдааны яам үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулж байна гэж үзэж байгаатай холбогдуулан “Huawei” компанийг хар жагсаалтад энэ сарын 17-наас оруулжээ. Хожим нь Huawei” компанид 90 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа сэргээхийг Худалдааны яам зөвшөөрсөн байна. 

Связанные новости