Нууц мэдээллийг дамжуулсан депутатыг шийтгэхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-29 15:24:03

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын эрх баригч ардчилсан “Тобуро” нам нууц мэдээллийг задруулсных нь төлөө сөрөг хүчний депутатыг шийтгэхийг шаарджээ. Түүнийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар хийсэн ярианы талаарх нууц мэдээллийг задруулсан гэж үзэж байгаа аж. Энэ тухай улс төрийн хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Юн Чун Сук Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Хоёр улсын ерөнхийлөгчийн ярианы агуулгын талаарх мэдээллийг Вашингтон дахь Солонгосын Элчин сайдын яамны ажилтан Эрх чөлөөний намын депутат Хан Хё Санд дамжуулсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Хожим нь Хан Хё Сан энэ мэдээллийг сэтгүүлчдэд задруулжээ. АНУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтанг эх оронд нь эргүүлэн татсан бөгөөд түүнд олон жил хорих ял оноож магадгүй байна. Харин депутат Хан Хё Саны бүрэн эрхийг цуцалж магадгүй байгаа аж.


БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин утсаар ярих үеэрээ Д.Трампыг Япон улсад айлчилсныхаа дараа Сөүл хотод хүрэлцэн ирэхийг урьжээ. Үүний дараа сөрөг хүчний депутат сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгчийг БНСУ-д ирэхийг гуйсан” гэжээ. 

Связанные новости