Арабын эвсэл Йемений нийслэлд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-29 13:11:01

МОСКВА. /РИА Новости/. Саудын Араб тэргүүтэй эвслийн нисэх онгоцнууд Йемений Сана хот дахь "Ансар Алла" хөдөлгөөний самуун дэгдээгчдийн байрлалд цохилт өгчээ. Энэ тухай телевизийн “Al-Arabiya” суваг мэдээлэв.


Тус телевизийн мэдээлснээр, Саудын Араб тэргүүтэй эвсэл мөн Сана хотын хойд нутагт байрлах аль-Дулаими агаарын бааз дахь зэвсгийн агуулахад цохилт өгсөн байна.


Йемений Засгийн газар болон босогч хуситуудын хоорондын сөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа юм. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвслийн цэргүүд 2015 оны гуравдугаар сараас хойш Засгийн газрын талд зогсож байгаа юм. 

Связанные новости