Косовод болсон үйл явдалд хүлээцтэй хандахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/. Косовогийн цагдаагийн тусгай албаныхан Сербийн хойд нутгийн өөртөө засах хязгаар нутагт халдсантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандахыг Европын Холбоо /ЕХ/ Белград болон Приштинад уриалжээ. Энэ тухай ЕХ-ны гадаад бодлогын газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Бид Серби болон Косовогийн удирдлагуудтай холбоотой байгаа бөгөөд маш хүлээцтэй хандахыг уриалж байна” гэж тэрбээр хэлжээ.
Косовогийн тусгай албаныхан мягмар гарагийн өглөө Сербийн хойд нутгийн өөртөө засах Косово, Метохия муж руу довтолсон байна. Буудалцааны үеэр хоёр серб хөнгөн шархаджээ. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич парламентын гишүүдэд хандаж үг хэлэхдээ, Косовогийн цагдаагийн тусгай албаныхан 28 хүнийг баривчилсныг мэдэгдсэн байна. Тэдний дотор Косово дахь түр засаг захиргааны хэрэг эрхэлсэн НҮБ-ын төлөөлөгчийн газрын ажилтан болох Оросын иргэн Михаил Краснощеков байгаа аж. Оросын иргэнийг баривчлахдаа зодож гэмтээсэн байна. Краснощеков одоо эмнэлэгт байгаа аж.
Серби дэх ОХУ-ын Элчин сайдын яам Косовогийн хүчнийхний халдлагыг буруушаагаад Краснощековыг нэн даруй суллахыг шаарджээ.