Египет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР. /Anadolu/. Египет, Францын тэнгисийн цэргийн хүчнүүд Газар
дундын тэнгист мягмар гарагт хамтарсан сургууль хийсэн гэж Египетийн зэвсэгт
хүчнээс мэдэгджээ.
Египет улс бусад орнуудтай цэргийн харилцаагаа бэхжүүлэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынхаа хүрээнд терроризмтой тэмцэх, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх усан онгоцнуудыг хамгаалах зэрэг далай тэнгисч учирч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг сургуулийг хийсэн байна.
Египетийн Ерөнхийлөгч
Абдель-Фаттах аль-Сиси 2014 оны зургадугаар сараас албан тушаалаа хашиж эхэлснээс хойш Египет, Францын талууд
зэвсэглэлийн талаарх олон тооны хэлэлцээрийг байгуулж, цэргийн хамтарсан
сургуулийг тогтмол явуулах болсон билээ.