Орос-Монголын хамтарсан сургуулилалтын талаар зөвлөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн (ДЦТ) төлөөлөгчид “Сэлэнгэ-2016” Орос-Монголын хамтарсан цэргийн ээлжит сургуулилтын талаар Монголын цэргийн албаны хүмүүстэй дөрөвдүгээр сард зөвлөлдөхөөр тохирсон тухай ДЦТ-ийн хэвлэлийн албаны дарга мэдээлэв.
Эхний зөвлөлдөх уулзалт хоёрдугаар сарын эхээр болсон юм.
Буриадад байрладаг Бурдуны цэргийн сургуулилтын талбайд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд сургуулилтыг зохион байгуулахаар хоёр тал өмнө нь тохиролцсон байна. Сургуулилтад нийт 2000 орчим цэргийн албан хаагч оролцох юм.
“Сэлэнгэ-2016” нь 2008 оноос хойших Орос-Монголын хамтарсан ес дэх сургуулилалт болно.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг илрүүлж, бүслэн устгахад чиглэсэн терроризмтой тэмцэх ажиллагааны хувилбарыг боловсруулна.
Х.Сарнай