Гурван компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-15 18:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ өөрийн гишүүн, үнэт цаасны гурван компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг түр түдгэлзүүлээд байна.

Тодруулбал, СЗХ-ны энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний 80-р тогтоолоор “Аргай бэст ҮЦХ”, “Алтан хоромсог ҮЦХ, “Блэкстоун интернэйшнл ҮЦХ” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай эрхийн зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлсэн байна. Дээрх компаниуд тусгай зөвшөөрлийн шалгуур хангаагүй гэж үзжээ.

Үүнтэй холбогдуулан, "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын энэ оны тавдугаар сарын 13-ны А/33 тоот тушаалаар дээрх гишүүн компаниудын үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг мөн хязгаарлалаа.

Связанные новости