Швед Ассанжийн хэргийн талаарх шийдвэрээ танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСТОКХОЛМ. /BBC/. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн холбогдсон хүчингийн хэргийг дахин шалгах эсэх шийдвэрийг Шведийн прокурорууд олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч гаргасан ажээ.
Ж.Ассанжийн хувьд уг хэргийг үгүйсгэж, өөрийг нь Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийх зорилгоор 2012 онд Их Британийн
нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнол хүсэж байжээ.
Өдгөө 47 настай Ж.Ассанжийн орогнох эрхийг тус ЭСЯ өнгөрсөн сард цуцалсаны дараа түүнийг Лондон
хотын цагдаа нар баривчилсан юм. Лондон хотын шүүх барьцаагаар сулласан
нөхцөлийг зөрчсөн хэрэгт
холбогдуулан түүнд 50 долоо хоног хорих ял ногдуулсан билээ.
Мөн АНУ-ын
нууцын зэрэглэлтэй, дипломат баримт бичгийг 2010 онд олон нийтэд дэлгэсэнтэй
холбогдуулан Ж.Ассанжийг Их Британиас шилжүүлэн авах хүсэлтийг АНУ-ын тал гаргаад байна.