Японы дронгүй бүсэд гадаадын жуулчин дрон нисгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /NHK/. Өнгөрсөн ням гарагт Японы Сибуя хотын хөл
хөдөлгөөн ихтэй замын дээгүүр дрон нисгэсэн гадаадын жуулчинд цагдаагийн газраас анхааруулга өгчээ.
Японы хуулийн
дагуу хотын хүн ам ихтэй хэсгүүдэд нисгэгчгүй төхөөрөмж ажиллуулахыг хориглодог
юм. Тухайн үед дээгүүр нь дрон нисэж буйг явган зорчигчдын дийлэнх нь анзаараагүй
бөгөөд үүний улмаас ямар нэг осол аваар, эмх замбараагүй байдал үүсээгүй байна.
“NHK” телевизийн ажилтан уг дронын бичлэгийг ухаалаг гар утсаараа хийжээ. Түүний хэлснээр, улбар шар өнгийн дрон найман давхар орчим барилгын өндөрт хөөрч, хэдэн минутын турш нисжээ.
Дүрс бичлэгт дроныг
удирдаж буй хүнийг мөн харуулсан бөгөөд түүнийг дроноо зогсоосны дараа
цагдаагийн ажилтан түүнтэй уулзжээ. Цагдаагийн мэдээлснээр, дроныг нисгэсэн хүн
гадаадын жуулчин байсан ажээ. Мөн тэрбээр дрон нисгэх нь хууль бус гэдгийг
мэддэггүй нэгэн байсан аж.
“Эзэн хааны ордны ойролцоо болон энэ сарын эхээр Токио хотод ажиглагдсан сэжиг бүхий нисдэг төхөөрөмжтэй уг жуулчин холбоогүй болохыг тогтоосон” гэж цагдаагийн ажилтан мэдээлжээ.