Алжирт зуу орчим хууль бус цагаачийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-13 11:27:00

АЛЖИР. /Xinhua/. Алжирын аюулаас хамгаалах хүчний албан хаагчдын явуулсан олон төрлийн ажиллагаагаар нийт 95 хууль бус цагаачийг баривчилсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Нийслэл Алжир хотоос баруун хойд зүгт 400 километр зайд оршдог Оран мужийн эргийн хамгаалалтын албаныхан хууль бусаар цагаачлахыг оролдсон 18 хүнийг баривчилсан бол Марокко улстай залгаа Тлемсен мужид явуулсан өөр нэгэн ажиллагаагаар янз бүрийн иргэншилтэй 63 цагаачийг баривчилжээ. Үүнээс гадна Алжирын зүүн нутгийн Таманрассет мужаас 14 хүнийг баривчилсан байна.


Илүү сайхан амьдралыг эрэлхийлж, Газар дундын тэнгисээр дамжин хууль бусаар цагаачлахыг оролдсоны улмаас баривчлагдсан дотоод, гадаадын иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотоогоор хууль бус цагаачлалын асуудал нь Алжирын эрх баригчдын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа ажээ.  

Связанные новости