Цаг агаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт нутгаар цас орж байна.
Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар салхи ихэнх хугацаанд 4-9м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурсан. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдрийн 10 цагаас эхлэн хур тунадас орж байна.
Харин агаарын температурын хувьд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 2-3 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22  градус дулаан байна.   
Ирэх долоо хоногт буюу энэ сарын 13-17-ны өдөр аймгийн ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, хур тунадас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    