Испанийн эргээс 200 гаруй цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-08 13:48:59

МАДРИД. /RIA Novosti/. Испанийн иргэний хамгаалалтын газар болон тэнгисийн аврах албаныхан завиар тус улсын эрэгт хүрэхийг оролдож байсан 200 гаруй хууль бус цагаачийг аварсан байна.


Трафальгар хошуу орчмоос 35 хүүхэд, насанд хүрсэн 170 хүн сууж явсан дөрвөн завь илрүүлжээ. Эдгээр цагаачийн дийлэнх нь Магрибын орнуудаас ирсэн эрэгтэй хүмүүс байсан байна. Хууль бус цагаачдыг Альхесираса боомтод хүргэжээ.


Он гарснаас хойш 8000 орчим цагаач Газар Дундын тэнгисээр дамжин Испанид ирсэн бөгөөд цагаачдын 137 нь замдаа амиа алдсан байна. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл нийтдээ 16806 цагаач Европт хүрэхээр Газар Дундын тэнгисийг гаталсан бөгөөд үүнээс 410 нь амиа алджээ.


 


Связанные новости