Канад Арктикийн бүсэд нөлөөгөө бэхжүүлэхэд 20.8 сая ам.доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-08 12:53:03

ОТТАВА. /AP/. Канадын эрх баригчид Арктикийн бүсэд улс төрийн нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор тус бүс нутгийг судлах төслүүдэд 28 сая канад доллар /20.8 сая ам.доллар/ гаргахаар шийджээ. Финланд улсад болсон Арктикийн зөвлөлийн хуралд Канадын Гадаад хэргийн сайд Христи Фриланд оролцсоны дараа тус улсын Гадаад хэргийн яам ийм мэдээллийг нийтэлсэн байна. 


“Арктикийг чиглэсэн гадаад бодлогод, тухайлбал, энэ бүс нутгийн тогтвортой хөгжлийн агентлагийг Канадад байгуулахад, мөн Арктикийн олон улсын их сургуулиар дамжуулан тус бүс нутгийн судалгааг санхүүжүүлэхэд 28 гаруй сая канад доллар гаргахаа сайд мэдэгдсэн” гэж Канадын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.


Арктикийн зөвлөлийн сайд нарын долдугаар хурал Финландын Рованиеми хотод тавдугаар сарын 6-7-нд болсон юм. Энэ удаагийн хурал анх удаа тунхаг бичиг батлалгүй дууссан байна.


Связанные новости