АНУ-Талибаны төлөөлөгчдийн хэлэлцээний шинэ үе шат эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДОХА. /Xinhua/. АНУ-ын төлөөлөгчидтэй хийж буй найрамдлын
хэлэлцээний шинэ үе шат Катар улсын нийслэл Доха хотноо эхэлсэн тухай
Афганистаны “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Моджахед лхагва
гарагт мэдээлжээ.
АНУ-Талибаны
хэлэлцээний зорилго нь терроризмтой тэмцэх баталгааг “Талибан” хөдөлгөөнөөс гаргуулах, АНУ-ын цэргийн албан хаагчдыг Афганистанаас гаргах зэрэг асуудал багтсан найрамдлын хэлэлцээр
байгуулах явдал юм.
АНУ-ын
төлөөлөгчдийг ахалж буй Залмай Халилзадын хэлснээр, хоёр талын хэлэлцээ
дөрвөн асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа аж. Үүнд цэргүүдийг гаргах, терроризмтой тэмцэх баталгаа
авах, гал зогсоох, “Талибан” болон АНУ-ын дэмждэг Афганистаны Засгийн газрын хооронд
зохицуулалт бий болгох багтаж байна.