Монголын 18-20 насны бөхчүүд Архангайд оны шилдгүүдээ тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо тавдугаар сарын 23-25-нд болно.
Тэмцээнийг МЧБХ, "Арж" групп, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна. Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс 2001 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн эрэгтэй, эмэгтэй залуу тамирчид тус бүр 10 жинд хүч, ур чадвараа сорих юм.
Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг бөхчүүдээс залуучуудын Ази тивийн АШТ болон ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг бүрдүүлэх юм.