Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөрт зориулсан жагсаалд 3 сая орчим хүн оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөрт зориулсан Оросын бие даасан Үйлвэрчний эвлэлийн холбооны арга хэмжээнд 3 сая орчим хүн оролцоно. Энэ өдөрт зориулсан жагсаал цуглаан 765 хот, 81 дүүргийн засаг захиргааны төвд болох аж.
Үйлвэрчний эвлэлийн холбоотой хамтарсан тавдугаар сарын нэгний жагсаалд олон нийтийн байгууллагууд, төрийн байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд болон парламентын намууд оролцоно хэмээн Оросын бие даасан үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Михаил Шмаков өмнө нь мэдэгдсэн байна.
Энэ
жил жагсаал цуглаан “Хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөөх шударга эдийн
засаг” уриан дор болох юм байна. Түүнчлэн иргэдийг ажлын байраар хангах, цалинг
нэмэгдүүлэх мөн улс орны хөгжлийн эдийн
засгийн загварт өөрчлөлт оруулахыг шаардсан урианууд үндсэн урианд багтжээ.
Москва, Якутск, Краснодар, Пермь, Сургут хотуудад жагсаал цуглаан илүү
өргөн хүрээтэй болох төлөвтэй байна. Олон улсын үйлвэрчний эвлэлийн холбооны
уриалгаар, энэ өдөр 140 улсад майн нэгний жагсаал цуглаан болох аж.