БНАСАУ-д авсан хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Yonhap/. "БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх нь тус улсыг
цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулна" гэж АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
М.Помпео энэ талаар “The Hill” сонинд ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн бөгөөд
Пёньян цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоох хүртэл тус улсад үзүүлж буй шахалтаа зөөлрүүлэх эрмэлзэл Вашингтонд байхгүй гэдгийг нотолсон
байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр
дахь дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсгээс хэсэгчлэн ангижирсны хариуд хориг
арга хэмжээг зөөлрүүлэхийг Ким Жөн Ун хүссэн юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ыг
үй олноор устгах зэвсгийн бүх хөтөлбөрөө бүрэн зогсоох хүртэл хориг арга
хэмжээг цуцлахгүй гэж мэдэгдсэн билээ.
Уг дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын
хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. "Трамп-Ким нарын гурав дахь уулзалт ирэх зун
болох боломжтой юу?" гэх сэтгүүлчийн
асуултад М.Помпео, мэдэхгүй байна хэмээн хариулжээ.
Саяхан БНАСАУ цөмийн зэвсгээс
ангижрах замд тулгарч буй “сайд тотгор”-ыг арилгахыг АНУ-д уриалаад, хоёр талын хэлэлцээний гол төлөөлөгч М.Помпеог "илүү хичээнгүй, туршлагатай нэгэн"-ээр
солихыг хүссэн юм. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга, би үүрэгт ажлаа орхих бодолгүй
байгаа хэмээн хэлжээ. Мөн тэрбээр, Америкийг хэн төлөөлөхийг Ерөнхийлөгч шийднэ
гэж хэлсэн байна.