Ромын пап Мексик дэх цагаачдад тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-29 11:53:58

РОМ. /ABC/. АНУ-ын хил давахыг эрмэлзэж буй Мексик дэх цагаач иргэдийг хоол хүнс, орон байр, үндсэн хэрэгцээгээр хангадаг орон нутгийн төслүүдэд Ромын пап Францис 500 мянган ам.доллар хандивлажээ.


Peter's Pence” сангаас олгож буй уг хандивийг шашны цуглаануудын 27 төсөлд хуваарилах аж. Сүүлийн саруудад Хондурас, Эль Сальвадор, Гватемалын олон мянган цагаач иргэн Мексикт ирсэн боловч АНУ-тай залгаа хил дээр гацаад байгаа билээ.


Ромын пап урьд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хана барих саналыг хүчтэй эсэргүүцэж байжээ. Ташрамд дурдахад, 2018 онд Төв Америкийн орнуудын цагаачдын зургаан цуваа буюу 75 мянга гаруй иргэн Мексикт ирсэн байна. 

Связанные новости