“Beidou” навигацийн системийн өөр нэгэн хиймэл дагуулыг хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс “Beidou” навигацийн системийн өөр нэгэн хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” тээгч пуужинг хөөргөсөн байна.
Энэхүү навигацийн системийн
ахлах мэргэжилтэн Ян Чанфэний хэлснээр, 2019 онд хөөргөсөн анхны хиймэл дагуул
энэ болсон бөгөөд энэ онд 8-10 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. “Long March” цувралын пуужингууд 302 дахь удаагаа хөөрч буй нь энэ бол “Long March-3B” пуужингийн хувьд 100 дахь нислэг болжээ.
“Beidou” навигацийн системийг дэлхий даяар өргөн
хэрэглэдэг бөгөөд Кувейтийн барилга байгууламжийн ажил, Мьянмарын хөдөө аж ахуй болон газар
нутгийн судалгаа, Уганда улсын зураг зүй болон Тайланд дахь агуулахууд,
ложистик зэрэгт ашигладаг байна.