В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-19 15:52:21

КИЕВ. /РИА Новости/. Төрийн тэргүүн болвол эрхэлж буй бизнесээ орхих бодолтой байна гэж Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский мэдэгджээ.


Киевийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 21-нд болох ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Зеленскийн төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа сонгогчдын тоо Порошенкогийнхоос хоёр дахин олон байгааг мягмар гарагт нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 9-14-ны хооронд явуулсан санал асуулгад оролцогчдын 72.2 хувь нь Зеленскийг, 25.4 хувь нь Порошенкод саналаа өгөхөөр төлөвлөсөн байна.

Связанные новости