АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүнд Б.Мораны нэрийг дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-12 13:53:04

ВАШИНГТОН. /New York Times/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүний албанд Адмирал Билл Мораны нэрийг дэвшүүлсэн байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.


Б.Моран Тэнгисийн цэргийн хүчний дэд тэргүүний албыг 2016 оны тавдугаар сараас хойш хашиж байгаа юм. Ерөнхийлөгчийн саналыг Сенатын танхимын гишүүд баталсан тохиолдолд тэрбээр удахгүй тэтгэвэрт гарах Адмирал Жон Ричардсоны халааг авах юм.


Үүний зэрэгцээ Д.Трамп Тэнгисийн цэргийн хүчний дэд тэргүүний албанд Дэд адмирал Роберт Бюркийн нэрийг дэвшүүлсэн байна. 

Связанные новости