Ойн түймрийн асуудлаар БНАСАУ-тай хамран ажиллах боломжийг судална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Үндэстнээ
нэгтгэх яам хоёр Солонгосын хилийн ойролцоо дэгдээд буй ойн түймрийг унтраах
асуудлаар БНАСАУ-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ.
“Кэсон хот дахь хоёр Солонгосын харилцаа холбооны газраар дамжуулан нөхцөл
байдлын талаар бид БНАСАУ-д мэдээлж, шаардлага гарвал хамтран ажиллахыг уриалах
болно” хэмээн Үндэстнээ нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгчийн орлогч Южин Ли
мэдэгджээ.
Гал түймэр БНАСАУ-ын нутаг дэвсгэр рүү тархаж эхэлвэл тус улсын эрх баригчидтай зайлшгүй хамтран
ажиллах шаардлагатай болно хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнө нь
цохон тэмдэглэсэн байна.
БНСУ-ын зүүн хойд нутгийн Канвондо мужийг хамарсан түймэр болзошгүй аюулын 3
дугаар зэрэглэлийн түвшинд хүрчээ. Түймэртэй холбогдуулан Засгийн газар тус
нутагт онц байдал тогтоосон байна. Түймрийн улмаас хэдэн зуун байшин шатсан
бөгөөд хэдэн мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.