Энэтхэг шинэ хиймэл дагуул хөөргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага /ISRO/ шинэ хиймэл дагуул хөөргөж, тойрог замд оруулсан байна.
"Дайсны" радиолокацын станцын байрлалыг илрүүлэх зориулалттай “EMISAT” хэмээх хиймэл дагуул нь 436 кг жинтэй байна. “NDTV” телевизээр мэдээлснээр, сансрын энэ аппаратын хамт АНУ, Швейцарь, Литва, Испани зэрэг 28 улсын бичил болон нано хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ.
Хиймэл дагуулуудыг Энэтхэгийн Андхра-Прадеш мужийн зүүн өмнөд эрэг хавийн Шрихарикота аралд орших Сатиша Дхаванагийн нэрэмжит сансрын төвийн буудлаас "PSLV C-45” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.