АНУ-ын "F-35" сөнөөгч онгоцны нийлүүлэлтэд хориг тавихыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-29 17:08:46

МОСКВА. /INTERFAX/. Турк улс Оросын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 системийн нийлүүлэлтээс татгалзахгүй бол тус улсад хийх сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоцны нийлүүлэлтэд хориг тавихыг тусгасан хуулийн төслийг Америкийн Конгрессын хэсэг бүлэг гишүүд  Сенатад танилцуулжээ. Тус хуулийн төслийг Сенатын 4 гишүүн боловсруулжээ.


F-35-г Туркт нийлүүлэхээс өмнө С-400-гийн нийлүүлэлтээс татгалзсан эсэхийг нь АНУ-ын Засаг захиргаа нотлох хэрэгтэй” хэмээн тус хуулийн төсөлд дурджээ.


С-400-г Туркт ирэх 10 дугаар сараас байрлуулж эхэлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар өмнө нь мэдэгдсэн байна. Харин Оросын төрийн өмчит "Ростех" корпорацийн тэргүүн Сергей Чемезов мэдэгдэхдээ “С-400 системийг Туркт нийлүлэх тухай гэрээ энэ онд бүрэн хэрэгжих болно” гэжээ. 

Связанные новости