Сурагчид сүрьеэ өвчний талаарх мэдлэгээ дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн хамт олон уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав.
Сургалтад Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 138 сурагч оролцож уг өвчний талаарх мэдлэг мэдээлэлтэй болов. Мөн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын 54 ажилтанд сургалт зохион байгуулж, мэдлэг сорих АХА тэмцээн зохион байгуулжээ.
Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ.
Связанные новости

В Бурятском государственном университете официально открыт Центр монгольского языка и культуры
6 дня

Посол Канады в Монголии выразила готовность расширить сотрудничество в горнодобывающей отрасли
6 дня