ГОВЬ-АЛТАЙ: Уурхайчид гал унтраах тархалтын сургуулилалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-03 17:01:46

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Хан-Алтай ресурс” ХХК-тай хамтран гал унтраах тархалтын сургуулилалтыг 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. 


Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх, гал түймэр, осол аваар гарсан үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дадлага, сургуулилалт зохион байгуулжээ. 



Дадлага сургуульд Онцгой байдлын газраас 17 алба хаагч, “Хан-Алтай ресурс” ХХК-ийн томилгоот 26 албан хаагч хамрагдсан юм. 


Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрх, албан байгууллагуудад хяналт шалгалт болон тархалтын сургуулилалтыг шат дараатайгаар хийж, мэдээлэл зөвлөмж тогтмол хүргэдэг ажээ.

Связанные новости