Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВЕЛЛИНГТОН. /Anadolu/. Крайстчерч хотын сүмд болсон халдлагын үеэр амиа алдсан хохирогчдын оршуулгын зардлыг Шинэ Зеландын Засгийн газраас олгохоор болсон тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн ням гарагт мэдэгджээ.
Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, сүмд амиа алдсан хохирогчдын оршуулгын зардалд 10 мянган ам.долларыг өгөх бөгөөд мөнгийг “Гэнэтийн ослын нөхөн олговрын корпорац” гэх Засгийн газрын хөтөлбөрөөс гаргах аж.
Одоо Крайстчерч хотын эмнэлэгт 34 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 12 хүний биеийн байдал хүнд байгааг тэрбээр мэдэгдэлдээ дурдаад, “лхагва гараг гэхэд халдлагын улмаас амиа алдсан иргэдийн бүх цогцсыг ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгнө” гэв.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
16 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
19 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день