Энэтхэгт зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-06-12 17:31:58

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 12 /BBC/. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц тус улсын баруун нутгийн Ахмедабад хотын нисэх буудлын ойролцоо осолджээ.


Ахмедабад-Лондон чиглэлд нислэг үйлдэж байсан AI171 дугаартай нислэг өнөөдөр осолдсон” гэж “Air India” компани мэдээлсэн байна. Онгоцонд 200 гаруй зорчигч сууж явсан бололтой байна.


Нислэгийн хяналтын “Flightradar24 цахим хуудсанд мэдээлснээр, онгоц хөөрснөөс хэдхэн секундийн дараа сүүлчийн дохиог хүлээн авчээ. Онгоц орон сууцны хороололд осолдсон бололтой гэж BBC телевизийн Өмнөд Ази дахь сурвалжлагч мэдээлсэн байна.

Связанные новости