Андрэа Дэ Фэлип: Италийн технологийг Монголд нутагшуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ
Итали
улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай “Нэхмэлийн салбарт
хамтран ажиллах тухай” эрмэлзэх бичиг байгуулаад байна.
Хамтын ажиллагааны албан
бичигт
Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Италийн талаас
тус улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Андрэа Дэ Фэлип
нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Элчин сайдаас зарим зүйлийг тодруулав.
-Хамтын ажиллагааны гол зорилго юунд оршиж байна вэ?
-Итали улсын шинэ
технологи, ноу хауг Монгол Улсад нутагшуулах юм. Тодруулж хэлбэл, бид нэхмэлийн
салбарт ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Монголд
нийлүүлж, энэ талын сургалтын технологийн төв байгуулж байна. Хоёрт, энэ
салбарын боловсон хүчин, ажилчдыг сургах юм. Ингэснээр Монголд үйлдвэрлэж буй ноос,
ноолуур, нэхмэлийн бүтээгдэхүүн сайн чанартай болж гарна. Юу
гэвэл танай улс ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт асар их нөөц, түүхий эдээр
баялаг орон. Итали улсын шилдэг туршлага, техник
технологиийг нутагшуулах замаар түүхий эдээ бүрэн боловсруулж, гуравдагч зах
зээл рүү гаргахад хамтарч ажиллах том ирээдүй байна.
-Хоёр талаас юу юу хийхээр тохиров?
-Итали-Монголын
нэхмэлийн Технологийн төвийг байгуулахад манай улсын талаас шинэ технологийн
тоног төхөөрөмж, машинуудыг нийлүүлж, сургагч багш, тренерүүдээр хангах юм. Монголын
талаас тоног төхөөрөмж, машинуудыг суурилуулах бааз, барилга байгууламжаар
хангах дэд бүтцийн ажлыг хийхээр тохироод байна. Дээрх ажлыг Италийн талаас
манай улсын Худалдааны агентлаг (Agenzia
ICE), мөн Нэхмэлийн салбарын тоног
төхөөрөмж, машин үйлдвэрлэгчдийн холбоо (ACIMIT) хамтран оролцох бол Монгол Улсын талаас Ноос, ноолуурын
холбоо ажиллана. Нэхмэлийн технологийн төв байгуулах ажлын зардлыг хоёр тал өөрсдөө
санхүүжилж гаргана. Энд дээр хэлсэнчлэн технологи, тоног төхөөрөмж, сургагч
багш нарыг Италийн талаас өөрийн хөрөнгөөр, Монголын тал технологийн төвийн
газрыг бэлдэж гаргана.
-Хоёр улсын хооронд өөр ямар салбарт хамтран ажиллаж
байна вэ?
-Манай ЭСЯ Монгол Улсад нээгдээд
хоёр жил болж байна. ЭСЯ байгуулахтай зэрэгцэн нэхмэлийн салбарт
хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлж эхэлсэн. Энэ хугацаанд
эхлүүлсэн анхны ажлын маань үр дүн өнөөдрийн гэрээ хэлэлцээг хийж гарын үсэг
зурснаар эхнээсээ гараад явж байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын
хуралдаанаар ярьж шийдсэн ажлын нэг нь энэ юм гэв.
Дахин тодруулахад УИХ-ын
гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан
өнгөрсөн хоёрдугаар сарын 14-15-нд Италийн нийслэл Ром
хотод болсон НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх Олон улсын
сангийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцсон юм. Тэрбээр
уг худалдаанд оролцох явцдаа Монгол, Италийн Засгийн газар хоорондын
холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн
дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микэлэ
Жэрачитай уулзсан байна. Уулзалтаар талууд Монгол, Италийн худалдаа, эдийн
засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг
идэвхжүүлэх талаар санал солилцож, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн
дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил ярьсныг ажил хэрэг болгоход онцгой
анхаарснаар ийнхүү хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Уулзалтаар мөн Монгол,
Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын гуравдугаар хуралдааныг энэ
оны эхний хагаст Ром хотноо хийхээр тохирчээ.
Б.Болд