Кашмир мужийн асуудлаар хэлэлцээ хийхийг Н.Модид уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРИСЛАМБАД. /NHK/.
Газар нутгийн маргаантай байгаа Кашмир
мужийн асуудлын улмаас Энэтхэг, Пакистан хооронд үүсээд байгаа цэргийн хурцадмал байдал даамжирсаар байна. Үүнтэй холбогдуулан яриа хэлэлцээ өрнүүлэхийг Пакистаны
Ерөнхий сайд Имран Хан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид лхагва гарагт
уриалжээ.
Манай Зэвсэгт хүчний байлдааны хоёр нисэх онгоц хил давж, босогчдын бэлтгэлийн хуарангуудыг бөмбөгдсөн гэж Энэтхэгийн Засгийн газар мягмар гарагт мэдээлсэн юм. Энэхүү хоёр онгоц Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид энэ сарын 14-нд халдлага үйлдэж, 40 гаруй цэргийн албан хаагчийн аминд хүрсэн лалын шашинт босогчдын бүлэглэлийн байрлалд цохилт өгсөн аж.
Халдлага
үйлдсэний хариуд Энэтхэгийн хоёр нисэх онгоцыг сөнөөсөн тухайгаа Пакистаны
зэвсэгт хүчин лхагва гарагт мэдэгдсэн билээ. Түүнчлэн талууд харилцан
довтолсоор байгаа аж.
Лхагва гарагт И.Хан Энэтхэгийн нисэх онгоцнуудыг сөнөөсөн нь улс орноо хамгаалсан үйлдэл байсан гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, тусгаар тогтносон ямар ч улс орон гадны улс нутаг дэвсгэрт нь цэргийн ажиллагааг явуулахыг тэвчихгүй гэж хэлжээ. Түүнчлэн энэ асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэхийг Н.Модид уриалсан байна.
Уг мэдэгдэлд Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас хариу өгөхдөө, Пакистанд
баривчлагдсан нисгэгчийг нэн даруй шилжүүлэн өгөхийг уриалсан байна. Мөн
хоёрдугаар сарын 14-нд амиа золиослогч этгээдийн үйлдсэн халдлагад лалын шашинт босогчдын бүлэглэл оролцсоныг батлах нотолгоог тус яамнаас Пакистаны Засгийн
газарт хүргүүлсэн байна.
Үүний зэрэгцээ АНУ тэргүүтэй улс орнууд болон олон улсын нийгэмлэгүүд нөхцөл байдалд тайван хандахыг Энэтхэг болон Пакистанд уриалж эхэлжээ.