Нигерийн Ерөнхийлөгч улиран сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-27 12:12:25

ЛАГОС. /CNN/. Өнгөрсөн бямба гарагт Нигерид болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мухаммаду Бухари ялж, тус улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.


М.Бухари нь 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулиар гол өрсөлдөгч Гудлак Жонатаныг ардаа орхиж, түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаа эхэлж байжээ. Энэ удаагийн сонгуульд тэрбээр нийт сонгогчдын 56 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Атику Абубакарын төлөө сонгогчдын 41 хувь нь саналаа өгчээ.


Харин А.Абубакар Сонгуулийн хорооноос танилцуулсан дээрх дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, зарим мужид дахин сонгууль явуулахыг уриалсан байна.


Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр өрнөсөн үймээний улмаас наад зах нь 39 хүн амиа алдсан тухай ажиглалтын байгууллагаас мэдээлсэн байна. Тэдгээрийн олонхи нь нефтийн нөөц ихтэй Риверс мужид бүртгэгджээ.

Связанные новости